METATRADER 4

Санхүүгийн зах зээл дээр итгэлтэй арилжаа явуулахад бид харилцагч нартаа ашиглахад хялбар бөгөөд үр өгөөжтэй Meta Trader 4 платформыг санал болгож байна. Уг платформ дэлхийн олон зуун мянган трэйдэр болон хөрөнгө оруулагч нарынсонголт болсон шилдэг программ юм. Энэ терминал хамгийн түгээмэл бөгөөд хэрэлэхэд олон функцтэй программ билээ.

MetaTrader 4 арилжааны программ MetaQuotes Software Corp. — компанийн бүтээгдэхүүн юм, тус компани Forex –ын болон санхүүгийн зах зээл дээрх арилжаа мэдээлэлийн системын шилдэг боловсруулагч юм.

MetaTrader харилцагчийн программыг ашигласнаар Та зах зээлийн санхүүгийн хэрэгсэлүүдийн суурь шинжилгээг богино хугацаанд үр дүнтэй хийх боломжтой болох юм.

MetaTrader 4 арилжаны терминалыг ачааллах

METATRADER 4 FOREX LTD ПРОГРАММЫН ДАВУУ ТАЛУУД:

  • Олон хэл дээрх боловсруулалт;

  • «Лавлагаа» — тус программын хэрэглээний бүрэн зааварчилгаа;

  • Бодит хугацаанд төрөл бүрийн санхүүгийн зах зээл дээр (Forex, Futures, CFD) олон төрлийн хэрэгсэлүүд дээр операциудыг явуулах боломжтой;

  • Явуулж буй операциудын өндөр нууцлал (128-битын нууцлал);

  • График шинжилгээнд хэрэглэх өргөн боломжтой олон тооны хэрэгсэлүүд;;

  • техник шинжилгээнд хэрэглэх хэрэгсэлийн бүрэн багц; 

  • хэрэглээний скрипт бүтээхэд зориулагдсан хэсэг (Scripts), индикаторууд (Indicators) болон зөвлөхүүд (Advisors);

  • хэрэглэхэд хялбар арилжааны болон төлбөрийн түүх, тэдгээрийг редакторлаж хянар болон зөөвөрлөхөд зориулагдсан удирдлага;

  • дотоод электрон шуудан.

METATRADER 4 –ийг АШИГЛАН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ

MetaTrader 4 арилжааны программ нь арилжаанд богино хугацанд ордогоороо алдартай билээ. Та компьютердээ тус программыг суулгаж авсанаар олон тооны  арилжааны хэрэгсэлүүдийг ашиглаж тэдгээрийг ашигтай арилжаандаа хэрэглэх боломж нээгдэнэ.

Хоромын төдийд гүйцэтгэгдэх арилжааны захиалгын технологи (Instant Execution) нь тухайн цаг мөчид зээл дээр байгаа ханшийн дагуу позиций нээх болон хаахад хэдхэн секундын дотор гүйцэтгэхэд зориулагдсан юм.

Тус терминалын программчлал нь “ бүгдийг нэг багцад” гэсэн зарчмаар гүйцэтгэгдсэн болно, үүнд:

  • Таны дансны одоогийн байдал болон нээлттэй позициудын мэдээлэл;

  • Гүйцэтгэсэн операциудын нарийвчилсан түүх;

  • Нэгтгэсэн цахим шуудангийн хайрцаг;

  • График болон техник шинжилгээнд нэмэлт болон өөрчлөлт хийх тохируулагч;

  • Таны өөрийн бүтээсэн арилжааны стратегийн тестер.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛҮҮД

MetaTrader 4 хэрэглээний терминалд олон төрлий шинжилгээ хийх боломжуудыг шингээсэн билээ, үүнд:

  • Ханшийн түүхийг харахад шугаман, бар болон япон лаа хэлбэрээр харах боломж;

  • Графикийн масштаб болон цагийн 9 мөчлөгийг оруулсан;

  • Техник шинжилгээнд өргөн хэрэглэдэг 50 гаруй индикатор болон нэмэлт хэрэгсэлүүд;

  • Зураг болон гар аргаар график бүтээхэд зориулагдсан хэрэгсэлүүд;

  • Графикийн тохиргоо хийхэд өнгөний боловсруулалтанд зориулагдсан өргөн боломж.

Зах зээлийн төлөвийн шинжилгээг явуулахад Та MQL4 дээр боловсруулсан өөрийн индикаторуудыг (Custom Indicators), ашиглах боломжтой юм. Үүнээс гадна өөрт ашигтай цаг үед арилжаанд орох эсвэл арилжааг хаахын тулд Та (Alerts)- буюу дуут дохиог ашиглаж болох юм. Мөн уг дуут дохиог хэрэглэснээр Та зах зээл дээр үйл явдалын шинэ мэдээлэлийг авахын тулд хэрэглэж болох юм.

METATRADER 4 ПРОГРАММЫН АЮУЛГҮЙН БАЙДАЛ

Арилжаны операциуд явагдах үед Компаниийн арилжааны сервер болон харилцагч таны хэрэглээний терминал хооронд дамжуулагдах мэдээлэл 128-битын нууцлалын тусламжтайгаар явагддаг юм. Гэвч аюулгүй байдлыг илүү нууцлалтай болгох үүднээс хариолцагч Та цахим тоон аргачлалыг (RSA) ашигласнаар мэдээлэлд харерууд орж нэвтрэхээс хамгаалах боломжтой юм.