| АРИЛЖААНЫ ДАНС НЭЭХ |
|
Forexstrars компани Freedom Source компанид манай сайтанд өөрийн арилжааны терминала төлбөргүй тавиулсанд талархал илэрхийлж байна. Арилжааны данс нээхийн тулд Та дараахь маягтыг бөглөх хэрэгтэй. Дараа нь харилцагчдын гэрээ болон арилжааны эрсдэлтэй танилцана, танилцаж дууссаны дараа “БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА” ба “АРИЛЖААНЫ ЭРСДЭЛИЙГ ӨӨР ДЭЭРЭЭ АВЧ БАЙНА” гэсний өмнө тэмдэг тавьна. Тэмдэг тавьсаны дараа “БҮРТГҮҮЛЭХ” гэсэн товчлуур гарна. Үүний дараа “БҮРТГҮҮЛЭХ” гэсэн товчлуур дээр дарна. Таны email хаягаар чинь захиа ирнэ. Энэ захианы дагуу Та мөн бүртгэлээ хийнэ. Үүний дараа Та дахин шуудангийн хаягаар ороход хоёрдахь захиа ирсэн байна, тэнд таны дансны дугаар ба нууц үг илгээгдсэн байна. Дансны дугаар ба нууц үгээ авсаны дараа терминалд орох эрхтэй болно. Анхаарна уу !!! 50 000 ам.доллароос дээш арилжааны данс нээсэн тохиолдолд Таны хувийн мэдээллүүд орсоны дараа Таны цахилгаан шуудангийн хаягаар Танд мэдэгдэл очих болно. Та шинээр орж байгаа хэрэглэгч ч байсан, өмнө нь оролцож байсан хэрэглэгч ч байсан Таныг баталгаажуулах болно. Тухайн харилцагчийг шалгах манай систем нь Танд удаан төвөг учруулахгүй хийгдсэн боловч шалгалтын процесс нь хамгийн багаар 3 хоног үргэлжлэх магадлалтай. Гэмт хэрэг болон алан хядах үйл ажиллагаанд бэлэн мөнгө шаардлагатай байдаг. Хуурамч баримт бичиг эсвэл гэм зэмгүй олон хүмүүсийн -Таны нэрийг ашиглан гэмт хэрэгтнүүд хар тамхи, контрбанд болон дээрмийн хэргээс олсон “бохир” мөнгийг цэвэр мөнгө болгон хувиргадаг. Үнэхээр Таныг өөрийгөө хэлж байгаа хүн гэдгийн үнэн зөвийг тодруулах нь гэмт хэрэг, алан хядах үйл ажиллагааны эсрэг тэмцэлд нэн чухал байдаг. Энэ нь Таныг сэжиглэж байна гэсэн үг биш юм! Таны бүх хувийн мэдээлэл нууцын түвшинд байх ба энэ нь хууль бусаар ашиглахаас хамгаалж байгаа хэрэг юм аа. Захиа тань шуудангын SPAM хэсэгт орсон байх тул сайн шалгана уу!!!
15 хоногийн дотор дансанд хөрөнгийн доод хэмжээний мөнгө ороогүй нөхцөлд дансыг хаах болно. Явуулсан e-mail таны шуудангийн "SPAM" хэсэгт орсон байж болзошгүй учир шуудангийн SPAM хэсгээ шалгана уу. Хэрвээ танд данс нээхэд асуудал гарсан бол манай 24 цагийн техник үйлчилгээний албатай холбоо бариж туслалцаа авна уу, утас + (976) 7011-2166 ; + (976) 9503-8313 |
















